Б.Дуулим охиноороо алдарт хүрсэн гэх дуучин В.Баттулгын гэр бүл

Зууны манлай хос дуучин Ванган, Дуламсүрэн гуай нарын үр удам болох дуучин В.Баттулга сүүлийн жилүүдэд ёстой л од болоод байгаа. Ингэхдээ тэрбээр өөрийн амбицаасаа илүүтэй өөрийн том охин Б.Дуулимынхаа карьеарт анхаарч, алдар нэрт хүргээд буй.


Дуучин охиныхоо “далбаанд” явдаг гэх нэрийг энгийн иргэдээс бус өөрт нь “өстэй” урлагийнхнаас сонсдог В.Баттулга сошиалд тун идэвхитэй нэгэн. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа гэр бүлийн зургаа нийтэлж, энэ амьдралаараа бахархаж байгаагаа онцолжээ.
Тэрбээр “Өглөөний мэндээ. Сайхан амарсан уу? Найзуудаа Би нь гурван охин нэг Ханхүүтэй азтай Аав шүү дээ. Тиймдээ ч том охиноо хүсэл мөрөөдөлд нь хүргэх гэж хичээж яваа эгэл жирийн аав хүн. Айлын том нь сайн явбал дүү нараа аваад явчина гэж боддог юм. Иймд Охиныхоо хүсэж мөрөөдөж байгаа хүсэлд нь хүргэхийн тулд Аав нь маш их хичээнээ амлая охиндоо. Миний хайртай Гэр бүл амь амьдрал хайрууд минь.Үүнээс өөр жаргал хаа ч байхгүй шүү. Хайртай шүү Аав нь” гэжээ.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *