Урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг бол А.Ганчимэг. Өдгөө 35 настай тэрээр ганц бие ээжийн амьдралаар сүүлийн 9 жил амьдарч буй. Өөрийнхөө үзэл бодолд итгэл үнэмшилтэй байдаг гэдгээ нуудаггүй тэрээр санхүүгийнхээ талаар өөрийн цахим хуудаснаа сэтгэгдэлээ илэрхийлжээ.
Түүний хувьд 200 гаруй сая төгрөгийн автомашин барьдаг ч орлогоосоо давсан зүйлд мөнгө зарцуулах дургүй гэдгээ илэрхийлжээ.
Энэ тухайгаа “Санхүүгээ зохицуулахдаа тэмдэглэл хөтөлдөг байсан. Харин одоо бол үгүй. Орлогоосоо илүүг нэг дор зарцуулж, утас хувцас гэх мэтийг авч байгаагүй. Хөдөлмөрлөж олсон мөнгөө архи, тамхи, шоунд зарцуулж байгаа хүмүүсийг хараад гайхдаг” гэжээ.