Нийтийн дууны ертөнцөд хөөрхөн царай, гоолиг биеэрээ гайхагддаг бүсгүйчүүд хэд хэд бий. Тэдний нэг бол цагтаа мисс өргөмжлөл хүртэж явсан, өдгөө дөрвөн хүүхдийн ээж уртын дуучин Г.Эрдэнэчимэг.
Түүнийг монголчууд С.Жавхлан гавьяатын гэргий гэдгээр нь илүү сайн мэддэг. Тэгвэл эрхэм дуучин бүсгүй сүүлийн үед дуучин Х.Мөнгөнцэцэгтэй ижилхэн харагдах болсон гэнэ шүү.
Өөрөөр хэлбэл, нэгэн гэрэл зураг дээр Х.Мөнгөнцэцэгтэй тун төстэй гарсан нь, ийнхүү адилхан гэх тодотголыг өгөхөд хүргэсэн бололтой.
Дууч бүсгүйчүүдийн хувьд насны зөрүү 5. Х.Мөнгөнцэцэг энэ онд 31 нас хүрсэн бол дуучин Г.Эрдэнэчимэг 36 настай.
Сонирхуулхад, Х.Мөнгөнцэцэгийн нөхөр Б.Болд Г.Эрдэнэчимэгийн нөхөр С.Жавхлангийн улаан фен. Тиймдээ ч Б.Болд Х.Мөнгөнцэцэгээс төрсөн том хүүдээ Б.Жавхлан нэрийг өгсөн билээ.