Реппер “Rokit bay” нэрээрээ олонд танигдсан О.Баярсайхан 38 настай. Тэрбээр 30 нас нэлээд гарсан хойноо өөрөөсөө даруй 6-7 насаар дүү make-up artist Ану гэдэг бүсгүйтэй дэр нэгтгэж, дэрсхэн охин хүүгийн аав ээж болсон.
Тэгвэл Rockit bay мөрөөдлийнхөө бүсгүйгээ олсон гэдгээ ойр дотныхондоо ам алддаг гэнэ шүү. Түүний хувьд багаасаа аав ээжийн хайрыг мэдэрч өсөхөөсөө илүүтэй, эмээгийн хайранд өссөн нэгэн аж.
Энэ утгаараа гэр бүл зохиох гэж яараагүй бөгөөд “зөв” хүнээ олсон цагтаа гэр бүл зохионо хэмээн боддог байсан гэнэ шүү.
Реппер залуугийн хувьд III, IV хорооллын унаган хүүхэд. Түүний аав нь 4 настай байхад өөд болж, ээж эмээ хоёртойгоо үлдсэн айлын ганц хүү.