Дуучин Ч.Цэлмүүн монгол эмэгтэйчүүдийг хэт ижилхэн будалттай гэв

Universe best songs уралдааны анхны ялагч, дуучин, эрүүл мэндийн судлаач Ч.Цэлмүүн монгол эмэгтэйчүүдийн нүүр будалтын талаарх бодлоо хуваалцаж, шvvмжилжээ.


Тэрбээр Positive Mongola пэйж хуудас дээрх Солонгос бүсгүйчүүдийн онцлогыг бичсэн хэсгийг өөрийнхөө цахимд онцлоод “Монгол эмэгтэйчүүдийн нүүр будалт яг ингэж санагддаг. Энэ санааг сошиалд хэлтэл, багагүй эмэгтэйчүүдийн уурыг хүргэж амжсан удаатай. Саяхан болсон эвгүй явдлаа хуваалцая.

 

Өмнө нь мэддэг байсан эмэгтэйг нүүр будалтаас болоод тэр үү, таниж амжаагүй. Үнэхээр танихгүй хүн байна гэж бодоод гар барин “Сайн байна уу, Цэлмүүн” гэтэл өөдөөс бүр “Өө за….тэр л байна шд” гээд уурлахад би таниагүйдээ санаа зовсон гэж” хэмээн бичжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн