Хөөрхөн эхнэрээрээ гангарах дуртай олны танил залуус

Эхнэрээ хүндэлж, хайрладаг гэдгээ олонд мэдрүүлж, тэднийхээ гоо сайхан ухаанаар бахархах залуус цөөнгүй. Тэр дундаа олны танил залуусаас хөөрхөн, сайхан, энхрий эхнэрээрээ хэн хэн гангардаг болохыг бид энэ удаад онцолж байна.

Загвар өмсөгч О.Билгүүн


Түүний хувьд анхны амьдралаасаа нэг охинтой. Харин гурван жилийн өмнөөс Алунгоо буюу Нуна гэх бүсгүйтэй болзож, романс үүсгэж яваагаа олонд зарлаж, өдгөө дэр нэгтгэсэн. Өөрөөсөө даруй 8-9 насаар дүү үзэсгэлэнт Нунадаа “нугасгүй” гэдгээ сошиад байнга илэрхийлдэг тэрбээр өнгөрсөн онд хоёр дахь хүүхдээ өлгийдсөн билээ.

Жүжигчин У.Цогтбаяр


Эмоци хамтлагийн жүжигчин хэдэн жилийн өмнөөс +17 контентоороо олны анхаарлыг татаж байсан ч, өнгөрсөн өвлийн “нүүрсний хулгайч”-дын эсрэг дуугарч, жагсаал хийж байснаараа олны дунд жинхэнэ өөрийгөө “од” болгож чадсан. Найман настай балчираас 80 настай буурлууд түүнийг андахгүй болсон гэхэд хилсдэхгүй. Өдгөө гурван хүүхдийн аав болсон тэрбээр Хүслэн гэдэг эхнэрээрээ үргэлж бахархадаг. Өөрийнх нь өдий зэрэгтэй яваа нь эхнэртэй нь холбоотой гэдгээ ч нуудаггүй. Хүслэн бүсгүй жүжигчин залуугийн хүсэл “мөрөөдлийн хатагтай” нь мөн гэсэн шүү.

Жүжигчин Г.Эзэнмөнх


Урлагийн салбарт бие нь жижигхэн ч бэлчээр нь том залуусын нэг бол жүжигчин Г.Эзэнмөнх. Өдгөө 38 настай тэрбээр өөрөөсөө даруй 8 насаар дүү бүсгүйтэй дэр нэгтгэсэн нь түүний үзэсгэлэнт гэргий Есүй. Тэд дундаасаа хоёр охинтой. Хоёр охин нь ч ээж шигээ дүр төрхтэй. Г.Эзэнмөнхийн хувьд эхнэрээ өөрийн болгож авахын тулд багагүй насаа дарж, худлаа хэлж явсан түүхтэй гэнэ лээ. Гэвч бэр гуйх үеэр баригдаж багагүй шуугианыг гэр бүлдээ тарьж явсан гэдэг шүү.

Жүжигчин Э.Тодгэрэл


Риакшин продакшны жүжигчин Э.Тодгэрэл амрагийн явдалаараа алдартай гэхэд хилсдэхгүй. Нэгэн цагт олон залуусын мөрөөдлийн бүсгүй гэгддэг байсан мисс, жүжигчин Шүүдэрцэцэгтэй хамтран амьдарч, хослон дуулж явсан тэрбээр өдгөө энгийн нэг инженер бүсгүйг өөрийн болгосон. Энэ бүсгүйдээ бүх амьдралаа зориулна хэмээн олны дунд ам тангарагаа өгөх болсон тэрбээр сонголтдоо 100 хувь итгэлтэй байгаагаа ч нуудаггүй. Даруухан царайлаг эхнэрээрээ тэрбээр сошиалаа чимэх болсон байна.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *