“Австрали” Оогий нөхрөө Монголд “элэгтэй” гэж магтав

Алс холын Австрали тивд ажиллаж, амьдардаг МҮОНТВ-ийн Австрали дахь сурвалжлагч О.Оюунцэцэг буюу Оогий өөрийн цахим хуудаснаа нөхрөө магтжээ.

Тэрбээр тэндээ Австралийн улс төрч Крис хэмээх залуутай гэр бүл болж, бяцхан хүүтэй болсон. Тэгвэл тэрбээр “Миний хань ийм хүн байдаг. Монгол хэл, соёлыг, Монгол бизнесүүдийг Австралид маш сайн сурталчилдаг” хэмээн бичжээ.
Тэрбээр нөхрөө ирээдүйн Австралийн Ерөнхий сайд хэмээн үнэлдэг. Мөн тэрбээр “Хүмүүс намайг Австралийн бэр боллоо л гээд байгаа. Үнэндээ Крис маань л монголын хүргэн болоод байгаа юм шүү дээ. Монголыг гэсэн сэтгэлтэй, элэгтэй сайн залуу. Энд асуудалд орсон монгол хүмүүст маань ч ямар ч ашиг харалгүй сэтгэлээсээ тусалдаг. Мэддэг хүмүүс нь хүндэлдэг юм аа. Аан, тэр ирээдүйн ерөнхий сайд гэдгийг би хэлээгүй юм аа.
Австралийн нэлээн нэр хүндтэй настай улстөрч тэгж хэлсэн байхгүй юу” хэмээн ярьж байсан түүхтэй.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *