Жүжигчин Н.Ялалт, Ш.Жавхлан нарын хүү аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөнө

Жүжигчин, дуу оруулагч Н.Ялалт буюу Агааг түүний анхны эхнэр нь “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан нарын дундаас гарсан хүү өдгөө ийм том эр болжээ.Тэрээр аав ээжийнхээ мэргэжлийг өвлөж жүжигчин болохоор шийдсэн үү. Ээжийнхээ орсон  “бурханы аварлаар та ирлээ ” шоу  нэвтрүүлгийн үеэр хамт нэг тайзнаа жүжиглэж авьяасаа  харууллаа.
Аавтайгаа адилхан төрхтэй ч, ээжийгээ дууриасан зан чанартай энэ хүү Н.Ялалт, Ш.Жавхлан нарыг оюутны ширээнээс холдоогүй байхад төрсөн гэдэг.
Хосууд олон жилийн өмнө өөр өөрийн зам мөрөө хөөсөн ч, энгийн найз нөхдийн харилцаатай үлдсэн гэнэ лээ. Арга ч үгүй биз, тэдэнд хайрын баталгаа нь байгаа юм чинь.

Жүжигчин, дуу оруулагч Н.Ялалтын хувьд өдгөө сэтгүүлч мэргэжилтэй бүсгүйтэй ханилж өнгөрсөн жил дахин хүүтэй болсон. Харин хөөрхөн нүд, эгдүүтэй инээдээрээ үзэгчдийн хайрыг татсан жүжигчин Ш.Жавхлангийн хувьд найз залуутайгаа, хүүтэйгаа хамт амьдарч байна.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *