Жүжигчин С.Өлзийхүү бол хошин урлагийн анхдагчдын нэг билээ. Түүний нөхөр найруулагч Хүсэлбаатар гэдгийг хүмүүс мэдэх байх. Багаасаа тэднийг харж өссөн охин Баярмаа өөр мэргэжилтэй ч мөн л урлагийн салбар луу уусан орсон.
Баярмаа доороо эрэгтэй дүүтэй бөгөөд мэдээлэл тийм ч их биш.
Жүжигчин С.Өлзийхүү охин Х.Баярмаатайгаа чацуу мэт залуухан үзэсгэлэнтэй харагдах болжээ.
Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Хүн ер нь хэлэхээс нааш мэддэггүй, илүүдэл жинтэй байна гэж боддоггүй юм байна. Охин маань /жүжигчин Баярмаа/ АНУ-аас зуны амралтаараа ирэхдээ “Detoх diet” хэмээх одуудын дэглэмийг санал болгож, кино зураг авалтаасаа өмнө дэглэмээ барьж эхэлсэн. Үүнтэй хавсарч “Ари Иог”- т явж, “River club”-т фитнессээр хичээллэснээр 10 кг жинг ядах юмгүйгээр хаясан. Одоо бол бүх зүйл хөнгөн санагдаж, өмнө нь яаж илүүдэл жинтэй байсан юм бол гэж бодогддог болсон” хэмээж байжээ.