“Элдэв зургийн эзэд” нэрээрээ мөнхөрсөн Гавьяат жүжигчин Л.Жанчивдорж, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Дашхүү нарыг монголын ард түмэн андахгүй ээ. Хожмоо тэдний үр хүүхдүүд нь аавуудынхаа урлагийн замаар замнаж яваа.
Соёлын тэргүүний ажилтан Г.Дашхүү агсны хүү, “Go”студийн захирал Д.Галбаяр.
Тэрбээр өмнө нь “Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав”, “Тусгай ажиллагаа”, “Шуугиан таригч” “Миний нууц” уран сайхны киноны найруулагчаар ажилласан.
Тэгвэл тэрээр хуудаснаа “Эвий дээ муу аавдаа ганц юм аваад өгчихгүй яавдаа гэх өдөр ирдэг л хорвоо шүү” гэжээ.