МУГЖ Г.Урнаа: “Насаар минь жаргаасанд баярлалаа. Надад ямар ч гомдол байхгүй” гэж ханьдаа хэлдэг

Урлагийн олон сайхан хосуудын нэг нь МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа нар юм.

Тэд ханилан суугаад 38 жил болсон бөгөөд маш олон уран бүтээлд хамтдаа тоглосон ба жүжигчин Б.Жаргалсайхан гэргий Г.Урнаатайгаа хамт тайз, дэлгэцийн бүтээлд тоглохдоо зургаан удаа хуримаа хийжээ.

Мөн үр хүүхэдтэйгээ хамт жүжигт тоглож байсан төдийгүй бага охиноо жүжигчин болгох зорилготой урлагийн замаар явуулж байгаа аж. Урлагийн хосууд маань туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай ном гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Нэгэн хэвлэлд яриа өгөхдөө Би “Намайг насаар минь жаргааж амьдруулсанд баярлалаа. Надад ямар ч гомдол байхгүй” гэж Жагаад хэлдэг юм. Жагаа ч гэсэн “Ханьдаа үнэхээр их баярлалаа” гэдэг гэжээ.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *