Монголын дунд үеийн уран бүтээлчдийн нэг бол DOZ энтэртайментийг үүсгэн байгуулагч Ш.Доржсүрэн, түүний гэргий жүжигчин А.Мөнгөнзул нар.
Урлагийн салбарт хөтлөлцөн зүтгэсээр 20 гаруй жилийн нүүр үзсэн тэд дундаасаа хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд нь эхнээсээ эрийн цээнд хүрч, гадаад дотоодод суралцах болсон.
А.Мөнгөнзул цахим хуудаснаа “Францын ерөнхийлөгч “Усны элбэг дэлбэг” үе дууслаа ! гээд машин угаахыг хориглосон.Манайд ч цэвэр усны хомсдол ойрхон болсон.Тиймээс Машин угаалга (компаниуд sorry)саарал ус ашиглахыг эсвэл өндөр татвар төлөх үгүй бол хаахыг, мөн наад зах нь шүдээ угаахдаа усаа хаахыг уриалж бна pls. Би өөрөөсөө эхлээд машинаа ЗӨВХӨН шаардлагатай үед угаана бусад үед арчаад боллоо.Усгүй маргаашийг бид хүүхдэдээ үлдээж болохгүй” гэжээ.