Хошин урлагийн Маск хамтлагийн жүжигчин А.Гэрэлцэцэг 40 насны босго давах үетэйгээ зэрэгцэн хувийн амьдралаа цэгцэлж, ээж хэмээх эрхэм алдрыг хүртсэн. Тэр бүр гэр бүлээ ил гаргаад байдаггүй тэрбээр анх удаагаа нөхөр, дагавар хүү хоёроо ил гаргалаа.
Түүний ханийг Г.Батсайхан гэдэг. Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч албан тушаалтай нэгэн аж. Жүжигчин бүсгүйгээс даруй 8 насаар ах тэрбээр анхны эхнэрээ харамсалтайгаар алдаж, олон жил ганц бие амьдарсан даруухан нэгэн аж. Анхны гэр бүлээсээ хоёр хүүхэдтэй байсан бөгөөд жүжигчин бүсгүйтэй ханилж дахин хоёр хүүхэд төрүүлсэн нэгэн юм.
Жүжигчин А.Гэрэлцэцэгийн хувьд нөхөртэйгөө амьдарсан 3-4 жилийн хугацаанд сайн “хойд” ээж гэдгээ харуулж, хүүхдүүдийнх нь итгэл хайрыг хүртсэн гэнэ лээ.