“Ододтой бүжиглэе” шоуны оролцогч МУСТА, олноо сагсан бөмбөгийн тамирчин Т.Санчирын бүжгийн хамтрагч гэдгээрээ танигдсан Б.Халиун жүжигчин Э.Төрбаттай удаан хугацаанд үерхсэн.
Тэгвэл тэд са.лжээ.
Хосуудын хувьд хэн хэн нь урлагт дөнгөж танигдаж эхэлж буй залуус. Тэд чухам юунаас болж ca.лсан нь тодорхойгүй. Бүжигчин Б.Халиуны хувьд Э.Төрбатаас өмнөх найз залуугаасаа нэг хүүтэй болсон байдаг.
Жүжигчин залуугийн хувьд Б.Халиуны хүүг төрсөн хүү шигээ хайрладаг байсныг бид өмнө нь мэдээлж байв.
Ямартаа ч, “Гэнэтийн зочин” цуврал киноны Ууганхүүгийн дүрээр олонд анх танигдсан залуу жүжигчин Э.Төрбат гоонь эр болж, бүжигчин Б.Халиун дахин ганц бие ээжийн эгнээнд элслээ.